Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн тодорхой хоёр асуудлаар ЗГХЭГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой Засгийн газрын 18 дугаар тогтоол гэж бий. Тус тогтоолд санхүүжилтийг Монголбанкинд шилжүүлж, дараа нь арилжааны банкуудад шилжүүлэх гэх мэт шат дараалалтай байсан. Үүнийг өөрчилж Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд шууд байршуулахаар боллоо.
Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 1 сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүхдийн мөнгө олгожээ.
Хоёрдугаарт, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд нийцүүлж 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм байна.