Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд өнгөрсөн наймдугаар сарын 29-нөөс хойш хар баавгай үзэгдэж, малчдын хот руу орон хонь, ямааг нь идсэн тухай олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар Хүдэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны мэргэжилтнээс тодруулахад “Хар баавгай үзэгдэж эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн турш үргээлэг хийсэн. Тухайн үед хэд хэдэн дуудлага ирсэн. Харин есдүгээр сарын 15-наас хойш хар баавгай дахин үзэгдсэн, хоттой хонь руу дайрсан гэх мэдээлэл ирээгүй” гэв. Хүдэр сумын нутаг дэвсгэрт 8-9 баавгай явж байсан аж.
Б.Мөнхбаатар