Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төмөр замын Сүхбаатар боомтод хилийн хяналтын бүх байгууллагын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барих ажлыг эхлүүлжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр уг цогцолборыг барьснаар хил, гааль, гадаадын иргэн харьяатын байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч, үйлчилгээг нэг цэгт түргэн шуурхай үзүүлдэг болох гэнэ. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт хийхэд зорчигчдын зарцуулах хугацаа, зардал 30-аас доошгүй хувиар буурна гэж тооцжээ.