Өчигдөр орой C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт НИТХ-ын дарга асан, 60 тэрбумын хэргийн холбогдогч Ц.Сандуй оролцлоо. Түүний уг нэвтрүүлэгт хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
1. Би "Хоум плаза"-тай ямар ч холбоогүй. Миний найз Мишигийн Энх-Амгалан тэрийг эзэмшдэг. Харин манай дүү МИНТ баарыг 60 сая төгрөгөөр түрээсэлдэг.
2. М.Энхболдыг буруутгахгүйн тулд намайг яллах гэж байна. Манай намынхан Н.Энхбаярыг яаж хэлмэгдүүлж, гэмт хэрэгтэн болгож байсныг бүгд санаж байгаа. Яг үүнтэй ижил үйл ажиллагаа болж байна.
3. Доржзодовын зохиосон 60 тэрбумын схемийг Хүрэлсүх дарга сонсоод "Маш сайн болсон стратеги төлөвлөгөө байна" гэж хэлсэн.
4. Надад "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн үндэслэлээр 16-20 жилийн ял төлөвлөсөн.
5. Хотын ажил бол улс төрөөс хамааралгүй аж ахуйн ажил. Гэвч сүүлийн үед энэ салбарт улс төржилт, нам доторх өрсөлдөөн маш их болжээ.
6. 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулаад Доржзодов намайг 100 гаруй хоног Монголоос зугтсан гэж ярьж байсан. Үнэндээ би тухайн үед Японд чих хамар хоолойн хагалгаанд орж байсан шүү дээ.
7. Доржзодовтой таарсан өдөр миний амьдралын хамгийн хар бараан түүх
8. Хотын даргын сонгууль болж байхад намайг С.Мөнхчулууны ард ажиллаж байсан гэж үзээд, түүнтэй хамт намаас хөөх захиалгыг МАН-ын генсек Амарбаясгалан өгсөн.
9. У.Хүрэлсүх дарга намайг өрөөндөө дуудаад "ах нь чамайг ямар ч хэрэг хийсэн гурван удаа өршөөнө" гээд ташуур өгсөн.
10. Хүн аливаа ажил, албан тушаал хашихдаа тодорхой үүргээс гадна шаардлагатай тохиолдолд амаа үдэх, ахиулаад бас хүсээгүй үйлдлээ хийх тохиолдол бишгүй байдаг.