Өчигдөр /2019.09.09/ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” –ын гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзахдаа Ямалаас Хятад руу хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах асуудлыг авч үзэх үүрэг түүнд өгчээ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Ингэхдээ Путин Эрхүү муж болон Красноярскийн хязгаар нутгийн нөөцийг ашиглах боломжийг судлах шаардлагатайг Милерт хэлжээ. Ирэх 12-р сарын 1-нээс ОХУ-аас хийн “Сибирийн хүч чадал” хоолойгоор Хятадад хий нийлүүлж эхлэх юм байна. 30 жилийн хугацаанд ОХУ 1 их наяд шоо метр хий Хятадын зах зээлд нийлүүлэх аж.