Хятадын өмнөд нутгийн Гуанши-Жуаны өөртөө засах мужийн 10 хот, 30 дүүрэг болон хошуу үерт автсан бөгөөд гамшгийн бүсэд 350 мянга гаруй хүн байгаа талаар “Xinhua” агентлаг мэдээллээ. Үерт долоон хүн амиа алдсан тухай мужийн Онцгой байдлын газраас урьд нь мэдээлсэн байна. Лхагва гаргийн байдлаар 48 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн тус мужаар дайран өнгөрдөг долоон гол замын 11 хэсгийн хөдөлгөөнийг хаасан байна. Тариалангийн 23 мянган га талбай сүйдэж, гамшгаас учирсан эдийн засгийн хохирол 1.14 тэрбум юаниар (165 сая ам.доллар) хэмжигдэв.