Монгол Улсад эмийн зохисгүй хэрэглээ газар авсаар буй. Ялангуяа хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй хуурамч эм авч уусаар эрүүл мэнд, санхүүгээрээ хохирсоор байна. Хамгийн сүүлд гэхэд, 22 настай нэгэн бүсгүй "Нарантуул" захаас үр зулбуулах эмийг эмчийн зааваргүйгээр авч хэрэглэснээс болж, цус алдсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн тохиолдол хэд хоногийн өмнө гарчээ. Эмийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, гарал үүсэл нь тодорхойгүй хэмээн эх сурвалж мэдээлэв.
Иймд эмийг эмийн сангаас авахгүй гар дээрээс, интернетээс авах зэрэг нь маш өндөр эрсдэлтэй болохыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.