Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх компаниуд АИ-92 төрлийн шатахууны үнийг 45-50 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал,
- "Петровис" ШТС дээр 1,735-аас 1,780 төгрөг,
- "Магнай Трейд" ШТС дээр 1,730-аас 1,780 төгрөг,
- "Тэс петролиум" ШТС дээр 1,740-аас 1,780 төгрөг,
- "Сод монгол" ШТС дээр 1,735-аас 1,785 хүртэл тус тус нэмэгджээ.
Одоогоор шатахууны үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна.