АНУ, Хятадын худалдааны маргаан, Европын Холбооноос Британи гарах гэж байгаа зэрэг эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор Дэлхийн худалдааны байгууллагаас манай гаргийн худалдааны энэ оны өсөлтийн таамгийг 3.7 хувиас 2.6 хувь болгож бууруулсан байна. Өнгөрсөн онд дэлхийн худалдааны өсөлт буурч, гурван хувь болжээ. 2017 онд уг үзүүлэлт 4.6 хувь байв. 2018 онд нэмэлт татвар ногдуулах болон түүний эсрэг хариу арга хэмжээ зэрэг асуудлын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт суларч, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалж худалдааны өсөлт удааширсан байна. Хэрэв худалдааны хурцадмал байдал намжвал ирэх онд дэлхийн худалдааны өсөлт бага зэрэг нэмэгдэж, гурван хувьд хүрнэ гэж ДХБ таамаглажээ.