Өнгөрсөн 2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 801.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Иймд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байсан ч хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох нь тодорхой бус байв.
Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ. Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх ажээ. Үүнээс 10%-ийн татвар хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирэх аж.