Лео Каннер эмч хүүхдийн эрт үеийн аутизмын анхны клиник шинж тэмдгүүдийг тодорхойлж судалсаны эцэст 1943 онд АНУ-д хүүхдийн сэтгэцийн эмч хийж байхдаа “Аутизмын зовиур” хэмээх эрдмийн ажилдаа бичсэн байдаг. Нийгэмтэй харилцаа үүсгэж чаддаггүй, ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан байх бөгөөд нэг зан үйлээ олон дахин давтдаг хэл яриа болон булчингийн хөдөлгөөнүүдийн хувьд сул муу байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчноос мэдрэмж тасрахыг аутизм гэдэг. Аутизмтай хүүхдийг нэрээр нь дуудахад хэзээ ч нэрээ сонсож эргэж хардаггүй. Гэтэл “Чи ундаа уумаар байна уу” гэхэд эргээд хардаг. Мөн хэзээ ч хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Тоглоомоор тоглодоггүй, хүний хайр энэрэлийг мэдрэх боломжгүй гээд ерөөсөө ганцаардмал байдалд байдаг. Энэ өвчний шалтгааныг эрдэмтэд генетик-удамшлын, когнитив-танин мэдэхүйн /архи, тамхи, мансуурал, халдварт өвчин, хордлого/, нейроны-мэдрэлийн гаралтай гэж үзэж байгаа хүүхэд насанд тохиолдох сэтгэцийн эмгэг гэж үздэг боловч эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэгчид хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Сүүлийн 10 гаруй жилд энэ өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж, судлагдаж буй сэтгэцийн эмгэг юм. Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай. АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртөж байна. Аутизмтай нэг хүүхдэд хамгийн багаар бодоход арван хүний анхаарал хайр халамж шаардлагатай тул эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш хүнд асуудалд ордог байна.
Аутизм нь оюуны хомсдол, хэлгүй, дүлийдэл, Дауны хам шинжээс ялгаатай төдийгүй сэтгэцийн эмч хүүхдийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандаж эрт илрүүлэх шаардлагатай. Хэдий чинээ эрт оношлно, төдий чинээ тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, хэл ярианых нь хөгжлийг засах боломжтой болдог. Тэгэхээр аль болох хэлд орохоос нь өмнө, хэл орж байхад нь оношлоод, орчинтойгоо харилцах харьцааг нь бий болгох нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Аутизмтай хүүхдүүд гадна талдаа бие бялдрын эрүүл бус, эсвэл бие бялдрын хувьд эв эрүүл мөртлөө хүнтэй харилцах харьцааг мэдэрч чаддаггүй байх зэрэг ялгаатай байдаг.
Урьдчилан сэргийлэлт:
- Гэр бүл төлөвлөлтийн маш зөв явуулж, эцэг эхчүүдэд мэдлэг олгож хүүхдүүдээ эрт оношлуулах
- Тусгай хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна эцэг эхчүүдийг нь ажлаас хөнгөвчлөх нийгмийн халамжийн бодлогоор дэмжих зэрэг төрийн бодлого боловсруулах
- Хүүхдийн сэтгэцийн эмчийг бэлтгэх, Дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчийн мэдлэгийг хүүхдийн чиглэлээр мэдлэгийг зузаатгах
- Энэ чиглэлэээр ажилладаг сэтгэл зүйч, зөвлөгөө өгөх төв, асрах төвүүдийг төрөөс дэмжиж өгөх