Бага насны хүүхэд осгосон байдалтай нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, Баянзүрх захын хажуугийн байранд зургаан настай хүүхдийг гэрт нь цоожилж орхисноос болж осгож нас баржээ. Тухайлбал, хүүхэд буйдан дээрээ сандал тавьж цонхоороо гарах гэж байгаад газар унаж, улмаар осгосон байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм байна.
Бид энэ талаар дахин мэдээлэх болно.