105 оны энэ өдөр Хятадын Хан улсын түшмэл Цай Лунь цаас гаргаж авчээ.
222 оны энэ өдөр Эртний Ромд преторианчууд (эртниы Ромын хаадын бие хамгаалагчид) садар самуун үйл явдлаараа нэрд гарсан эзэн хаан Элагабалаг алжээ.
1302 оны энэ өдөр Шекспирын зохиолоор бол Ромео, Жульетта хоёр сүй тавьжээ.
1669 оны энэ өдөр Сицилд Этна нэртэй галт уул дэлбэрчээ. Галт уул 4 сар оргилсон бөгөөд 20,0 мянган хүн амь үрэгджээ.
1702 оны энэ өдөр англи хэл дээрх анхны өдөр тутмын сонин хэвлэгдэн гарчээ.
1801 оны энэ өдөр Оросын ханхүү Александр ордны төрийн эргэлт хийн өөрийн эцэг I Павлыг хаан ширээнээс нь түлхэн унагаажээ.
1851 оны энэ өдөр Венецэд Жузеппе Вердийн “Риголетто” дуурь тайзнаа тавигджээ.
1918 оны энэ өдөр Зөвлөлт засаг Москва руу нүүжээ. 1931 оны энэ өдөр ЗХУ-д Библийг зарах, оруулахыг хоригложээ.
1941 оны энэ өдөр АНУ-ын Конгресс “байлдааны материалд болон зэвсгийг зээлдүүлэх, түрээслэх” тухай хууль баталжээ.
1942 оны энэ өдөр дайнд автсан Англи улсад цагаан талх үйлдвэрлэхийг зогсоожээ.
1967 оны энэ өдөр Pinк Floyd хамтлагийн анхны сингл гарчээ.
1970 оны энэ өдөр зураач Пабло Пикассо өөрийн 800 уран бүтээлийг Барселоны музейд бэлэглэжээ.
1976 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа Сальвадор Альендаг Чилийн засгийн эрхэнд гарагж болохгүй гэсэн даалгаварыг ТТГ-т үүрэг өгч байснаа хүлээн зөвшөөрчээ.
1990 оны энэ өдөр Чилийн Ерөнхийлөгчөөр иргэний хүн сонгогджээ.
1990 оны энэ өдөр Унгар улсаас Зөвлөлтийн цэрэг гарч эхэлжээ.
1990 оны энэ өдөр Литва улс ЗХУ- аас салан тусгаар тогтнолоо тунхаглажээ.
2009 оны энэ өдөр Германы Винненден хотод 17 настай Тим Кретчмер өөрийн сурч байсан сургуульдаа гал нээн 15 хүний аминд хүрч 11 хүнийг шархдуулсны дараа амиа егүүтгэжээ.
2011 оны энэ өдөр Японы зүүн хойд эрэг орчим 9,0 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас сүйрэл дугуулсан цунами болжээ.