Эрүүл мэндийн яамнаас Улаанбурхан өвчний гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийж байна.
Улаанбурхан өвчин дэлхий нийтэд тархаж байгаа учраас 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах вакциныг авах талаар ЭМЯ-наас ажиллаж байгаа юм байна. Энэ өвчин халдвар өндөртэй, дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүст халдварлах магадлал өндөр учраас иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй гэв.
Монгол Улсад Улаанбурхан өвчний тохиолдол батлагдлаа. Өмнөговь аймагт ажиллаж байгаа инженер халуурч, тууралт гарсан тул ХӨСҮТ-д хандан шинжилгээ хийлгэхэд Улаанбурхан өвчин болох нь тогтоогдсон талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Улаанбаатар хотоос Өмнөговь аймар руу таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очсон бөгөөд уг өвчнийг тухайн бүсэд халдваргүй болгохоор ажиллаж байгаа аж
Тиймээс иргэдийг Улаанбурхан өвчний вакцинд хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.