Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн долоо хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна. Цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж бүхий өвчний нэг нь ГАР-ХӨЛ-АМНЫ өвчин юм. Өвчлөл 1-5 насныхан дунд өндөр байна.