Хавдар судлалын үндэсний төв, элэгний эрт үеийн гурван см хүртэлх хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулж, үр дүнг нь тооцож ажиллаж байна.
2018 оноос Бичил долгионоор түлэх(MWA) эмчилгээг нэвтрүүлж 3-7.5 см хавдрыг түлж эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 см том хавдрыг түлсэн эмчилгээний үр дүн сайн гарлаа.
Мөн ангиографик, цээжний хөндийн мэс засал, дүрс оношлогооны тасгууд хамтран уушгины захын байрлалтай хавдарт МWA эмчилгээг хийж эхэллээ.