МЭ 197 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан ширээний төлөөх алдарт Лугдуны тулаан эхэлжээ. Эл тулаанд Семптимий Севарын арми засгийн эрхийг булаан эзлэгч Клодий Альбиныг ялсан аж.
1473 оны энэ өдөр Николай Коперник төржээ.
1793 оны энэ өдөр Оросын хатан хаан II Екатерина Франц улстай харилцаа холбоогоо таслах зарлиг гаргажээ.
1800 оны энэ өдөр Наполеон Банапарт өөрийгөө Францын анхны Консулаар өргөмжилжээ.
1831 оны энэ өдөр жил шахам үргэлжилсэн Польшийн бослогын үеэр Ваврын тулаан эхэлжээ.
1855 оны энэ өдөр Францын одон орон судлаач, математикч Урбэн Леверье Парисын шинжлэх ухааны академид анхны цаг уурын зураглалыг танилцуулжээ. Эл зураглал маргааш өглөөний Европын цаг агаарын мэдээ байжээ
1861 оны энэ өдөр Орост хамжлагат албатыг халжээ.
1915 оны энэ өдөр Дэлхийн I Дайны үеэр Винстон Черчиллийн санаачлалаар Антантын-ийн орнуудын нэгдэн Дарданеллийн цэргийн ажиллагаа явуулжээ. Уг ажиллагааны гол зорилго бол Константинополийг эзлэн авч, Орос руу чиглэсэн тэнгисийн замыг нээхэд оршиж байжээ.
1938 оны энэ өдөр хамгийн анхны өмнөд туйлын явуулын станц ажлаа өндөрлөжээ.
1942 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт япон гаралтай 120,0 мянган америк иргэнийг бөөнөөр хорих газарт хорих тушаал гаргажээ.
1945 оны энэ өдөр Английн армиас зугтан Бирмийн намагт нуугдаж байсан 1000 гаруй япон цэргүүд матруудын дайралтад өртөн амьдаараа идүүлжээ.
1954 оны энэ өдөр хуучин ЗСБНХОУ болон ЗСБНУкраины Дээд Зөвлөлтийн тэргүүлэгчдийн зарлигаар Крымийн мужийг Украины бүрэлдэхүүнд шилжүүлжээ.
1954 оны энэ өдөр “Scorpions” хамтлагийн гитарчин Франсис Бухгольц төржээ.
1959 оны энэ өдөр Их Британи, Грек, Турк улс Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
1963 оны энэ өдөр Британийн дуучин,ая зохиогч Seal төржээ.
1977 оны энэ өдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга Италийн тамирчин Жанлука Замбротта төржээ.
1986 оны энэ өдөр сансрын тойрог замын “Мир” станц хөөрчээ.
2008 оны энэ өдөр Кубийн удирдагч Фидель Кастро улс төрийг орхиж буйгаа зарлажээ