Монголчууд Чингис хаан хэмээх нэрийг архиар төсөөлдөг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл одоогоос хэд хоногийн өмнө БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ тухай өнөөдөр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлан Чингис Хааны зурагтай бэлгэвч БНХАУ-д худалдаалагдаж буй талаар мэдээлэл хийлээ.
Тус хурлын үеэр Улсаа аврах үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр: "Чингис хааныг манай монголчуудаас гадна дэлхий нийт шүтэн биширдэг билээ. Гэтэл Чингис хааны нэр, зурагтай бэлгэвчийг БНХАУ-д үйлдвэрлэн худалдаалж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Энэ мэдээллийг ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр өөрийн Фэйсбүүк хуудаснаа дэлгэсэн ба тус улсад суралцдаг Монгол оюутнууд энэхүү бэлгэвчний зургийг авч, явуулан мэдээлсэн. "Үүнийг ашиглуулахгүй байх хууль, эрх зүйн зохицуулалт болон олон улсын гэрээ хэлэлцээг бий болгож чадаагүйн төр засгийн алдаа" гэж мэдэгдэв.
Г.Тэмүүлэн