УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд “УИх-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэгэн хариуцлагагүй мэдэгдлийг хийсэн. Тодруулбал, УИХ-ын дарга гишүүдийг дарамтлах зорилгоор хууль хүчний байгууллагуудыг дуудаж ирүүлж байна. Тус гишүүдийн гэр бүлийнхнийг нь баривчлах, Засгийн газрыг огцруулахгүй байхыг зөвшөөрч кноп дарвал хуулийн байгууллаар шалгуулна гэж дарамталсан гэх утга бүхий мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор Улсын Ерөнхий прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т хандсан. Албан тоот мэдэгдлийг бүрэн эхээр нь уншиж сонирхуулъя.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагааг явуулж байна. Мөн гишүүдийг дуудаж, улмаар Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулж, шалгана гэж байна гэсэн мэдэгдлийг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонд түгээлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийг баривчлах ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж хариу ирүүлнэ үү. Олон нийтэд илтэд буруу ташаа мэдээлэл хүрсэн бол албан ёсны мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлнэ үү” гэсэн байна.