УИХ-ын чуулган яагаад одоог хүртэл хуралдахгүй байгаа талаар ард түмэн олон таамаг дэвшүүлсээр байна. Үүний нэг нь УИХ-ын дарга М.Энхболд алга болсон эсвэл албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн гэх мэт таамаг олныг хамраад байна. Тэгвэл энэ талаар дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын дарга М.Энхболд алга болоогүй, өрөөндөө байгаа. Өглөө Ёс зүйн дэд хорооны хуралдаанд орж картаа хийсэн. УИх-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны дарга завсарлага авах шаардлагатай гэсэн хүсэлт тавьсан. Яг одоо Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар хүлээж байгаа боловч ирц нь бүрдэхгүй байна. Тус хороог хуралдуулсны дараа чуулган хуралдана" гэсэн юм.