УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав тэргүүтэй МАН-ын 35 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулжээ.
Тодруулбал, энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн,“Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх томилогдохдоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, нийгэмд шударга ёсыг тогтоох, улсын хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар тодорхой зорилт тавьж, түүнийгээ чуулганд танилцуулсан. Энэ зорилтоо ч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Харин УИх-ын гишүүн Ч.Улаан “Ард иргэдийн дийлэнх олонх нь Засаг төрийг тогтвортой ажиллах нь зүйтэй гэсэн санал өгч байгааг бид мэдэрч байна.
Тиймээс иргэдийн хүсэл зоригийн дагуу Засгийн газрыг тогтвортой ажиллуулах мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан хоригийг УИХ хэлэлцэээд, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрт шаардагдах хөрөнгийг 2018 болон 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх болсон. Нөгөөтэйгүүр, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээн үзэж байна” гэв.