Өнөөдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулга хийхийг хүссэн ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирээгүй бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Эрдэнбат, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоригийн асуудлаар аль аль тал нь нухацтай ярилцан, зөвөөр ойлголцох хэрэгтэйг дурдаад хэлэлцэж буй асуудлаас АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэн.
УИХ-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг хэлэлцэх хугацаа хязгаартай байгааг сануулаад УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгсөнөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.