УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж, УИХ-ыг өөрөө огцрохгүй бол УИх-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тухайлбал, тэд УИХ-ын дарга М.Энхболдыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хуулийн дагуу ажиллах ёстой хэмээн үзлээ. Иймд 40 гаруй гишүүн их хурлын даргыг огцрох бичигт гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал эсэргүүцэл (бойкот) зарлаж байна гэдгийг Ж.Батзандан хэллээ.
Мөн "60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсаны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. Ерөнхий сайдыг огцруулах бичигт М.Энхболд дарга өөрөө гарын үсэг зурж, хүлээж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Бүлэглэл, төрт ёс тусдаа байх ёстой" гэдгийг Т.Аюурсайхан гишүүн онцлов.