Ургац хураалтын ажлыг энэ сарын 5-наас ангилан хадалтаар эхлүүлээд буй. Уржигдрын байдлаар 3473 га талбайг ангилан хадаж, нийт 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа хураан авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Мөн 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, хоёр мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоосон аж.