Сүхбаатар дүүргийн VII, VIII хорооны иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн нийтийн тээврийн “Ч:66” дугаарын Зайсан-Цэцэг төв-XI хороолол гэсэн шинэ чиглэл нээснээ нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв. Тус чиглэлд өдөр бүр том оврын зургаан автобус явуулж байна. Хоорондоо есөн минутын хугацаатай явж байгаа гэсэн. “Иргэдийн санал, хүсэлтийг харгалзан, нөгөө талаас хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар нэлээд судалсны үр дүнд хийж буй шинэчлэлүүдийн нэг нь энэ. Цаашид үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажил төлөвлөсөн” гэж тус газрынхан хэлэв.
Бэлтгэсэн: М.Оч