Есдүгээр сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 249 дахь өдөр бөгөөд он дуусахад 116 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2479.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.00, юань 363.50, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (АОТСА)-ны Олон улсын татварын чуулган “АОТСА 2018” энэ жил “Татварын глобалчлал Монголд” уриан дор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудал яригдана.
- 16.30 цагт “Новотел” зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд "Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль" арга хэмжээ болно.
- ШангриЛа-д "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно.
- 33 цэцэрлэг ажил хаяна.
- "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" 09.30 цагаас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно.
- 09.00 цагт Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Пакистан улсад Цэргийн баяр тохиож байна.
- 1986 онд Истанбулд "Абу нидал" бүлгэмийн 2 террорист халдлага үйлдэж, 22 хүний амийг авч, 6 хүнийг шархдуулжээ.
- 2009 онд Филлипинд "SuperFerry 9" усан онгоц живж, онгоцонд явж байсан 971 хүнээс ердөө 10 хүнийг л аварч чаджээ.