Онцгой байдлын алба хаагчид аврах, эрэн хайх ажиллагаандаа нисдэг камер ашиглах боломж бүрдэв. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “DJI Mavic pro” загварын нисдэг камерыг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэнд өчигдөр хүлээлгэн өглөө. Тус байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж буй юм.
“Төслийн хүрээнд онцгой байдлынхны техникийн хангамжийг сайжруулахад анхаарч, дэвшилт технологийн багаж хэрэгслээр хангах зорилготой. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ” гэж онцоллоо. Алба хаагчид нисдэг камертай болсноор аврах, эрэн хайх ажиллагааг түргэн шуурхай явуулах боломж бүрдэхээс гадна ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг тандан судлахад дөхөм болох гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч