2015 оноос Авто тээврийн Үндэсний төв болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй "Онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ" иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж өргөжин, 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Онлайн захиалгын давуу талууд:
- Хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой.
- Цаг хугацаа хэмнэнэ.
- Хүссэн суудлаа захиалах боломжтой.
- НӨАТ-ын баримт имэйл хаягаар илгээнэ.