- Гадаад паспорт авах хүсэлтээ гарган, гадаадад амьдрах хугацааны туршид паспортын хугацаа хүчинтэй байгаа эсэхийг нягтлах
- Оюутны визний мэдүүлгийн талаар судлах
- Сурахаар төлөвлөж буй гадаад улсынхаа боловсролын байгууллагатайгаа холбоо барьж элсэж орсон эсэхээ болон хичээл эхлэх хугацаагаа баталгаажуулан, тус сургууль, коллеж, нисэх буудал дээр тосох үйлчилгээ үзүүлдэг эсэхийг лавлах
- Шаардлагатай вакцин, эмийн талаар эмчтэй зөвлөх
- Тухайн улсад очсоны дараа хэрэглэх хүрэлцээтэй мөнгө бий эсэхээ нягтлан шаардлагатай бол зээлийн карт авах хүсэлтээ гаргах
- Гадаад орноос өөрийн данс руу нэвтрэх эрхээ банктайгаа баталгаажуулах
- Аяллын даатгалд даатгуулах
- Аяллынхаа тухай сургуульдаа дэлгэрэнгүй мэдээлэх
- Тухайн улсад очсон эхний 7 хоногт байрлах байраа зохицуулсан байх
- Нисэх буудлаас байр уруу хэрхэн очихоо төлөвлөн, такси барихад буюу яаралтай үед утсаар ярих төлбөрт шаардагдах хэмжээний доллар, бусад валют биедээ авч явах
- Цүнх саваа баглах үедээ сурах сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан ажилтны нэр, холбоо барих утасны дугаарыг авсан эсэхээ шалгах
Шаардлагатай бичиг баримтууд
Дараах албан ёсны баримт бичгүүдийг гадаад улс руу явахдаа биедээ авч явна. Үүнд:
- Хүчинтэй паспорт
- Оюутны виз баталгаажуулсан захиа (хэвлэсэн)
- Сургуульд элсэхийг зөвшөөрсөн захиа
- Electronic Confirmation of Enrolment (ECOE) буюу сургуульд элсэн орсныг баталсан цахим бичиг
- Төлбөр төлсөн баримтууд (сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, банкны тооцооны хуулга, гэх мэт)
- Даатгалын гэрээ
- Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын эх буюу нотариатаар батлуулсан хувь
- Бусад хувийн баримт бичиг (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэх мэт)
- Өвчний түүх, хэрэглэдэг эмийн жор, эмийн ерөнхий нэр
- Зээлийн /дебит/ картны хуулбар
- Ажил олгогч байр түрээслүүлэгч нарт хандсан тодорхойлолт
- Явахаасаа өмнө бүх баримт бичгээ хувилан, эх хувиа алдаж гээсэн тохиолдолд тань руу илгээж чадах хэн нэгэнд хуулбаруудыг үлдээх хэрэгтэй. Онгоцоор нисэх үедээ бүх баримт бичгээ гар тээшиндээ авч яваарай.