"Shoe’s love” салон Япон улс руу дадлагажигч ажилтан илгээгч байгууллага болжээ. Энэ талаар “СИ ЭС ЭЛ” ХХК-ийн захирал, бидний сайн мэдэх “Shoe’s love” ахуйн үйлчилгээний төвийг үүсгэн байгуулагч Г.Чимэдзаяатай ярилцлаа.
-Найман жилийн өмнө Та “Салон маань Монголдоо анхдагч гэдгийг бардам хэлж чадна” хэмээж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Үйл ажиллагаа тань хэр өргөжсөн бол?
-Ахуйн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэх гэж хичээсээр л явна. Гутал, цүнх, хувцасны хуурай болон нойтон, хивс цэвэрлэгээ, арчилгаа, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, худалдаа эрхлээд 11 жил болжээ. Бид үйл чилгээний нэр, төрлөө олшруулахын зэрэгцээ өдрөөс өдөрт илүү чанартай, хурдтай болгохыг зорьж, үйлдвэрлэлийг бүрэн удирдах боломж бүхий “Захиалга үйлдвэрлэлийн нэгдсэн сис-тем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ямагт анхдагч байх зарчмаа баримтлан ахуйн үйл чил гээний салбартаа “Тохирлын гэрчил гээ” авсан анхны байгууллага болж, MNS ISO 9001-2016 “Чанарын менежментийн тогтолцоо“-г хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Тохирлын гэрчилгээ авсан анхны хими цэвэрлэгээний байгууллага болсонд баяр хүргэе. Тохирлын гэрчилгээг ямар шалгуураар олгодог вэ?
-Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газраас гаргасан стандартыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж, хэвшүүлэн ажиллаж байгааг батламжилсан баримт бичиг юм.
-Үйлчилгээний байгууллагынхан маг-таал, шүүмжлэлийг зэрэг хүртдэг байх. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлыг тань сонирхож болох уу?
-Хүний сэтгэлд хүрч ажиллах их хэцүү. Бид өдөр ирэх тусам үйлчилгээндээ тавих хянал тыг сайж руулах, чанартай бүтээгдэхүүн гаргахад анхаарч ажиллаж байна. Захиалга хүлээн авахаас эхлэн хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх үйл явцыг багтаасан, үйл явц бүхэнд хяналт тавих боломж бүрдүүлсэн “Үйлчилгээ захиалгын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлсэн. Гутал зас-варын үйлчилгээндээ олон улсад танил болсон “Shoe’s love” брэндийн тоног төхөөрөмж болон бү тээг дэхүүн, үйлчилгээг хүргэж байна.
Хувцасны хими цэвэрлэгээнд Герман улсын BUFA брэндийн албан ёсны төлөөлөгч COBBER компанийн техник тоног төхөөрөмжийг ашиглахын зэрэгцээ тухайн брэндийн бодисыг хэрэглэдэг. Бид цаг тутам хөгжиж байгаа техник, технологийг нэвтрүүлэхийг зорьж байгальд ээлтэй, хүнд харшил өгөхгүй бүтээгдэхүүн сонгож хэрэглэхээр туршиж бай на. Одоо хоёр ажилтан маань ОХУ-ын Москва хотын “Диана” хими цэвэрлэгээний байгууллагын сургалтад хамрагдаж даавуун хувцас будах технологи эзэмшиж байна. Удахгүй үйл чилгээндээ нэвтрүүлнэ. Мөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүд гаргах зорилготой. Одоогоор “Гялтгануур” гутлын тос, “Цэмцгэнүүр” арьсан улавч үйлдвэрлэж байгаа.
-Танай “Shoe’s love” салон Япон улс руу дадлагажигч ажилтан зуучлах гэж байгаа гэсэн. Энэ талаар уншигчид сонирхох байх?
-Ахуйн үйлчилгээний салбарт ажиллах хүчнийг бэлтгэнэ гэдэг маш чухал асуудал байдаг. Тухайн ажилтны ур чадварыг тодор-хойлно, сургаж, баталгаажуулна гэдэг эхэн үедээ их хүндрэлтэй байсан. Гутал засвар, оё дол үйлчилгээний чиглэлээр Монгол Ул сад албан ёсны сургалт байхгүй учраас бид ажилчдаа ОХУ, БНХАУ зэрэг улс руу жил бүр сургалтад хамруулж мэргэшүүлсэн. Энэ залгамж холбоог хадгалах, мэргэшсэн ажилт наа илүү чадваржуулах үүднээс дэргэдээ “Shoe’s love” сургалтын төв нээн ажиллуулж байна.
Түүнчлэн манайхтай адилхан үйл ажил лагаа эрхэлдэг Японы “Палас-1” ком панитай үйл ажиллагааны туршлага солил цох зарчмаар хоёр жил гаруйн хугацаанд хамтран ажилласан юм. Япондоо 300-гаад салбартай, ахуйн үйлчилгээний тэргүүлэгч компаниас туршлага судална гэдэг бидэнд маш том боломж. Хамтын ажиллагааны хүрээнд зүгээр нэг туршлага солилцоод өнгөрөх биш, ажилчдаа ч бас хооронд нь сольж ажиллуулах хэрэгтэй болсон. Туршлага судлах, ажилтан солилцох хоёр нь огт өөр асуудал учраас албан ёсных болгох гэж нэлээн их судалгаа, гэрээ болон бусад холбогдох материалыг бэлтгэн, дадлагажигч ажилтан илгээх эрхтэй болсон.
Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ байдаг юм байна. Монголд хэрэгцээтэй байгаа мэргэжлээр Япон улсад гурав хүртэлх жилийн хугацаанд дадлагажин, буцаж ирээд тэр мэргэжлээрээ ажиллах ёстой. Гутал засварын сургалтад хамрагдаж мэргэжил эзэмшсэн хүмүүсээ Япон улс руу явуулан ажиллуулах гэж байсан боловч бусад орноос 100-гаад нэр, төрлийн ажлын байранд ажилтан авдаг болохыг нь мэдсэн. Мөн бид ч бас түүнд нь хамрагдах боломжтойг хар сан. Зөвхөн гутал засварын чиглэлээр биш, бусад салбарт ч ажиллах боломжтой гэсэн үг.
-Япон руу дадлагажигч ажилтнаар ява-хад ямар шалгууртай байх бол?
-Монголдоо заавал япон хэлний мэдлэг олгох анхан шатны 168 цагийн сургалтад хамрагдах шаардлага тавьдаг. Япон хэлний N5 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бие эрүүл, 40 хүртэлх насны хүмүүс дадлагажигч ажилтнаар явах бо-ломжтой. Манайх албан ёсны сургалтын төвөө нээж, дөрөвдүгээр сарын 12-ноос япон хэлний мэдлэг олгох анхан шатны хичээлээ эхлүүлсэн. Сургалтад хамрагдаж буй дадлагажигчид хэлний шалгалт, ажлын байрны ярилцлагандаа тэнцвэл явах нөхцөл бүрдэх юм.
-Сургалтын төлбөр нь хэд вэ. Сургалтад суусан хүн бүр явах боломжтой юу?
-Сургалтын төлбөр нэг сарын 175000 төгрөг. Улсаас зохион байгуулдаг япон хэлний түвшин тогтоох шалгалтад орж Сертификат авна. Өөрөө явах сонирхолтой, эрүүл биетэй, япон хэлний анхан шатны мэдлэгтэй, тухайн ажлын байран дээр ажиллах хүсэлтэй л бол асуудалгүй явна гэсэн үг. Япон руу дадлагажигч илгээдэг олон байгууллага бий. Харин гутал засвар болон ахуйн үйлчилгээний чиглэлийн ажилд дадлага жигчаар ажиллуулах нь манай давуу тал юм. Би ажлын шугамаар Зүүн Азийн олон улсад очсон. Япон шиг хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хууль дүрэм баримталдаг улсыг харсангүй. Тэнд ажилласнаар Япон улсын соёлоос суралцахаас гадна, мэргэжлээ дээшлүүлэн хөгжилтэй орноос сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.
-Үйлчлүүлэгч “Хаан” гэсэн уриатай энэхүү салбар хэр ашигтай бизнес вэ. Таны хамгийн сайн зөвлөгч хэн бэ?
-Ер нь үйлчилгээний бизнесийн ашгийн хувь бага байдаг. Бид ашиг олохоосоо илүү суралцах хугацаандаа их цаг зарсан л даа. Бидний хамгийн сайн зөвлөгч бол хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань билээ. Ахуйн үйлчилгээний салбарт төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг бага, харин татварын дарамт л их байдаг. НӨАТ-ын өрнөөс гарахаа больсон. НӨАТ-ын хуулийг бүх нийтээрээ дагаж мөрдөөд, хувийг нь арай багасгавал зүгээр санагддаг.
-Удирдах ажилтан байхын зовлон, жаргал нь юу вэ?
-Хүний нөөцийн асуудал нэлээд тулгамдаж байна. Тогтвортой ажил эрхэлдэг залуу хүн тун ховор болжээ. Гэхдээ манайд ажиллаж, туршлага хуримтлуулаад хувиараа ажиллахаар гарсан хүмүүсээс баярлалаа гэсэн үг сонсох ч бас сайхан шүү.
-Төлөвлөсөн ажил санаанд тань хүртэл биелэхгүй бол юуг буруутгадаг вэ?
-Би бүтэхгүй ажил төлөвлөдөггүй. Ямар ч үед сэтгэлээр унаад байдаггүй, өөдрөг үзэлтэй. Өөртөө, өрөөлд ч бурууг тохдоггүй. Тохироо нь бүрдсэнгүй л гэж боддог.
-Ахуйн үйлчилгээний салбарт зориглон ор соноос хойших хугацаанд хийсэн хам-гийн том ажил тань юу вэ?
-Би эдийн засагч мэргэжилтэй. Худал дааны салбараас ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй олон зүйлтэй тулгарч байлаа. Халуун орны технологи таарахгүй будлиж явсан үе ч бий. Ажлаа сайн мэддэг хүн алдаа гаргасан ч давах аргаа олдог гэдэгдээ. Энэ хугацаанд Монгол орныхоо уур амьсгалд тохирсон үйлчилгээний стандартаа олоод авчихлаа. Ур чадвартай, мэргэшсэн, хөгжих дэвших урам зоригтой баг хамт олонтой боллоо. Хамгийн гол нь “Shoe’s love” брэндийг өдгөө цөөнгүй хүмүүс мэддэг болсон нь том амжилт.
Уншигч Та Япон улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй бол 99930416, 77070607, гутал засвар, хими цэвэрлэгээний талаар 99990786, 99071259 дугаарын утсаар холбогдоорой.