Шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж байгаа эсэхээ та мэдэхийг хүсвэл цахим үйлчилгээ http://my.tog.mn -д хэрэглэгчийн кодоороо нэвтэрч, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас харах боломжтой.
Дэлгэрэнгүй тайланд тухайн хэрэглэгчид үзүүлсэн шөнийн тарифын хөнгөлөлтийг дараах байдлаар ялгаж харуулсан байдаг. Үүнд:
1. 100 хувь хөнгөлсөн нийт хэрэглээ (220 В бол 700 кВт.ц, 380 В бол 1500 кВт.ц, түүнд тооцох Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын хөнгөлөлт)
2. 50 хувь хөнгөлсөн нийт хэрэглээ (100 хувь хөнгөлөх хязгаараас давсан)
3. Төлсөн төлбөр, одоогийн үлдэгдэл.