Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №11
Түүхийн гүн гипнозод орсон өнөөгийн монголчуудыг хадны бичээс сэрээнэ. С.Сэргэлэн.
Түрг, Уйгур өвгийн маань бичээсийн ач тус: Ул хадны бичээсийн өгүүлэл нь түүхэн чухал баримт бөгөөд манай улсын үндэсний аюулгуй байдлын дархлаа болно. Мануус хадны бичээсээ тайлсаар өнөөгийн монголчууд Орхон, Сэлэнгэ, Туулын сав талдаа хаанаас ч ирээгүй хашаа ч яваагүй гэдгээ дэлхий нийтэд нотлон батална. Ингэснээр манай үр хойчистой газар усыг нь түүхийн гипнозод орсноор нь түрий барин булаацалдах санаархлыг улаар нь үгүй хийнэ. Бид мануусын түүхийн тухай дэлхийн хүмүүсийн ташаа мэдлэгийг засна.
Хүннү-монгол бичээсийг судлаагүй ганц ч судлаач байж болшгүй. Монгол Улсын нутагт байгаа хадны бичээс одоогийн байдлаар нийт 1200 орчим үг агуулсан байна. Нэг талаас хадны бичиг өвөг хэл биш, өнөөгийн бидэн хэрэглэж буй амьд хэл, нөгөө талаас бид бичгээ тайлсан тул өнөөгийн гэр бүлийн, гэмтэлтэй монгол хэлийг сэргээхэд, үгийн тоо хангалттай гэж мануус дүгнэдэг. Англи хэлний 2500 суурь үгийг мэдэж байвал өнөөгийн өдөр тутмын хэвлэлээр гарах нийтлэлийн 90 хувийг билирнэ гэж Education First нийтэлжээ. Ханзаар бичсэн Нууц товчоотой харьцуулахад эх хэлээр, эх бичгээр бичсэн нь хадны бичээсэнд давуу тал олон байна. Орчин цагийн монгол хэлний дуудлагыг, өгүүлбэрийн бүтэц, тийн ялгалыг зөвөөр сэргээх эх сурвалж болно. Гээгдсэн, утга даялсан үгсийг засах, үйлийн цагийг зөв нэрлэх эх сурвалж болно. Хэл, түүх судлаачдын хамгийн том үйл бол түүхэн эх сурвалжийг тайлан монголчууддаа хүргэх. Үүнээс эрхэм үйл судлаач хүнд үгүй. Багшийнхаа конспектоос холдож үзээгүй, хүмүүсийн нийтлэлүүдийг хаман нэгтгэн хэнд ч хэрэг үгүй ном гаргадаг нэгнийг цалин авагч, алагч гэвэл зөв болно. Шинжлэх ухаан (анализ синтез) гэдэг бол шинжлээд ухааныг нь ол гэсэн утга. Өнөөдөр Монгол Улс юугаар баян бэ гэвэл шинжлээд, шинжлээд ухааныг нь олдоггүй шинжээчдээр баян болжээ.
Тэд хэзээ ч сэргээж чадашгүй. Истамбулын түркүүдийн тольны арван хувь хүннү-монгол үгс, үлдсэн 90 хувь нь перс, араб буюу бусад хэлний үг эзэлж байна. Хасагуудын үгийн сангийн 60 орчим хув нь араб перс дөнгөж 40 орчим хувь хүннү-монгол үг байна. Түрг, Уйгур өвөг дээдсийн бичээсэнд Согд, Бухараг, Чихэр (хүний нэр) гэсэн гуравхан перс үг байна. Бусад нь хүннү-монгол үгс. Хасаг, Түрк хүмүүсийн бэрхшээл нь олон хэл хоорондоо удаан жилээр гагнагдан хайлш болсон учир буцаан салгаж чадахгүйд оршино. Хадны бичээс изийг гүрж (үндсээр нийлүүлж) бичсэн учир изээр нь салгаж тайлна. Хайлш хэлтэй хүмүүстэй үүнийг хийж чадахгүй.
Нутгаасаа хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй монголчууд үүнийг хийж чадлаа. Хэрэв сүүлийн 300 жил үндсэн хэлийг засаж залах ажил явагдсан бол хадны бичээсийн галигийг монголчууд шууд унших байв. Өнөөгийн гэр бүлийн, гэмтсэн хэлтэй дурын нэгэн монгол хүн нийт үгийн 70 хувийг ямарч туслалцаа тайлбар авахгүйгээр ойлгоно. Энэ бол өндөр тоо. Монголчууд бид үндсэн хэлээ сэрээсээр хадны бичээсээ бүрэн ойлгосоор ерөнхий боловсролын сургуульд үндсэн хэлийг заах боломж гарч байна. Хүннү-монгол хэлний сурах бичиг ирэх онд хэвлэгдэнэ.
1. иймэ буюу ийм, 2.-хамаг, 3.-уруг (ураг төрлийн ураг), 4.-абаж буюу авж, 5.- ягш буюу йагш зөөлнөөр йигс буюу сайхан гэсэн үг болно, 6.-тугай ( манд+тугай) зөөлнөөр түгэй болно,
7.-хара буюу хар өнгө болно,
8. асра буюу асар (асар том буюу том гэсэн утгыг агуулна), 9. -йар буюу зар (й болон з зармин), 10.- йарлаг буюу зарлиг болно.11. -болти буюу болжээ (т ж хоорондоо зармин), 12.- эни буюу энэ, 13.-мти буюу мэди (мэдэх мэдлэгийн мэд), 14.-дга буюу дагах, 15.-зарлигдага буюу зарлиг дагах, 16. – тнгри буюу тэнгэр, 17.-бу энэ, буюу гэсэн үг бол энэ юу гэсэн утга, 18.-өдгө буюу өдгөө, 19. буөдгө буюу энэ өдгөө гэсэн утга, 20.-бэг хатуугаар баг (өдгөө бид багын (багийн- Дамдинсүрэнгийн дүрмээр) дарга гэж хэрэглэдэг) буюу баглах гэсэн утга, олон тоогоор багц болно,
21.-урту урт, урт хүн урт мод гэж өндрийг илэрхийлнэ, 22.- уртушин буюу уртайшин гэсэн утга,
23.-аскинга асганай бүрий харанхуй, 24.-ул буюу ул суурь гэдэг утга монголчууд бид шинэ юм зул болж хуучин юм ул болно гэдэг. Бүх төрлийн гэрлийг зул гэнэ, төвд хэлээр марме үр бүтээлтэй ажлыг ингэж хэлнэ. 25.- ул, ул суурь, байшингийн ул гэх мэт. 26.-ор хатуу, өр зөөлөн буюу байгаа гэсэн утга. Үд+ өр= өдөр, Зун+ ор= зунаар буюу үд байхад, зун байхад гэсэн утга. 27.-йир буюу жир ( й болон ж зармин) газар гэсэн утга. Жирийн хүн гэдэг нь газрын хүн. Энэ тухай урьд өгүүлсэн. 27.-тмр буюу төмөр, 28.-ойс, ой-ганц тоо, ойс-олон тоо, - алтун эх дуудлага буюу алтан өнөөгийн дуулага, 30.-түш зөөлнөөр, хатуугаар тус болно. 31 -ихэс гэж иргэдийг хэлнэ. Нууц товчоонд мөн энэ утгыг илэрхийлнэ. 32 -йори буюу зорь, зорчих гэсэн утга. Нууц товчоонд йори гэж бичигдсэн. 33.- бус ганц тоо, бусад олонтоо. 34. - хур хатуу, -гүр зөөлнөөр, 35. -аркш олон тоо –арк буюу арг. Аргал түүдэг арг буюу тэмээний тээш. 36. - тэргэш олон тоо, тэрэг ганц тоо.37. аргаш тэргэш гэж ачаа ачсан цуваа буюу өвөг дээдсийн худалдааны нэршил байв.
38. -алдг буюу алддаг хатуу, -илдг буюу илддэг зөөлөн, 39.- хөх, 40. -узай буюу эртэний гэсэн утга. 41. - аба буюу аав. - абам буюу аав минь, 42. -бармис буюу барьсан, 43. -буман буюу зуун мянган гэсэн утга. 44.- төр. 45. - үсэн буюу үүсэн. 46. - төрүсэн буюу төр үүсэн. 47. - билгэ. 48.- ик буюу их. 49.- али буюу айл.50. - энтүг буюу нутаг.51.нутаг буюу их айлын нутаг гэж өнөөгийн хангай нутагыг өгүүлнэ. 52.- тоотой буюу олон тоо, тоон ганц тоо. 53. - итү зөөлнөөр хатуугаар ату (бүх төрлийн малыг өгүүлнэ).
54. -айсаар буюу аясаар 55. - айблаг буюу авлига энэ үгний йаб ойб гэдэг нь зальжин гэсэн үг. Йаблага гэдэг нь зальтай гэсэн үг утга болно. Өнөөдөр авъяас гэдэг үг буруу утгаар хэрэглэгдэж байна. 56.- улс. Улс гэдэг нь автоном гэсэн утга буюу хэн нэгний хамаарал доор байгаа үндэстэн. 57.- Ил гэдэг нь анги төртэй, хэнээс ч хамааралгүй, хэнд ч губчуур сэлт төлдөггүй үндэстэн.
58. - гунжуй буюу гунж хатуугаар, зөөлнөөр гүнж. Энэ үг мал ахуйтан манай өвөг дээдсийн үг. Нууц товчоонд гунан настай гэнэ. Гурван настай эр үхрийг гуна, эмий нь гунж гэнэ.
59. -ури буюу зөөлнөөр үрэ болно. Өдгөө бид үр хүүхэд гэдэг нь эрэгтэй хүүхдийг хэлнэ. Үрээ- бага насны засаагүй адуу болно. 60. -мөгх буюу өнөөгийн мөхөх болно.
Ийм байдлаар монголчууд 700 орчим үгсийг түвэггүй танина. Энэ бол хаан ч байхгүй өндөр үзүүлэлт. Сүүлийн гурван зуун жил хэл засагтаж, залагтсангүй учир цөөнгүй үгийн утга гээгдсэн, даялсан байна. Мань нууц товчоог хүннү-монгол хадны бичээстэй харьцуулан шинжлэх явцад бид түүхийн ямар гүн түүхийн гипнозод буюу төөрөгдөлд орсныг билрэв. Их Монголын Чингис, Уйгурын инанчу билгэ Бух, Түргийн Билгэ эдгээр гурван хааны хэл нэг байв. Нууц товчоог судалж эхлэхээс өмнө уг Нууц товчоо өнөөгийн бидэн узай өвөг дээсийн хүннү-монгол бичээс хоёрын хооронд гүр (гүүр) болон гэсэн таамаг маньд үгүй байсан. Сургамж: Өнөөдөр манай нутгаас олдсон бүх хадны бичээсийг монгол хүн өөрөө тайлах хүртэл аливаа түүхэн дүгнэлт хийхгүй байх. Эртний ханзаар бичсэн бичээсүүдийг өнөөдөр япон болон дундад улсын иргэдээр уншуулан яаралтай дүгнэлт хийж байна. Эртний ханзыг сурахад – хориос дээш жилийн уйгагуй хөдөлмөр шаардана. Дахин зуун жил төөрөхөөс хорин жил хүлээх нь зөв зам.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Sergelen International Expedition.
ДАРААГИЙН НИЙТЛЭЛД МАХМУД АЛИ- КАШГАРИ ДИВАН ЛУГАТ АТ ТУРК БИДЭНД ҮЛДСЭН МАНАЙ ХАМГИЙН ӨВӨГ ТОЛЬ БИЧИГ БОЛОХ ТУХАЙ ӨГҮҮЛНЭ.