“Cosmopolitan” сэтгүүл “Петровис” компани хамтран төмөр хөлөгт эмэгтэй жолооч нарт зориулан “RedPoint” хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Петровис”-ийн шатахуун түгээх станцаас шатахуунаа цэнэглэсэн 50.000 төгрөгийн худалдан авалт тутамд “Cosmopolitan” сэтгүүлийн гарын бэлэг буюу “Cosmo bag”-ийг өгөх юм байна.
“RedPoint” хөтөлбөр нь “Замд гаръя” аяныхаа хүрээнд “Prius C” маркийн 12 автомашин болон бусад супер эрхүүдийг азтануудад бэлэглэж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн аянаас эхлэн хэрэглэгч худалдан авалт бүртээ оноо цуглуулан “RedPoint” каталог цэснээс хүссэн бараагаа 51 хувь хүртэл хямдруулж авах боломжтой.
Монгол орон даяарх “Петровис”-ийн шатахуун түгээх 400 гаруй станцаас худалдан авалт хийн, хэрэглэгчийнхээ дансанд “Redpoint” оноо хуримтлуулснаар дээрх урамшууллуудыг авах боломжтой гэнэ. “RedPoint” нь салбарынхаа хэмжээнд жолооч нарын дунд хэрэгжиж буй хамгийн өндөр урамшуулалтай хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.