Үндэстэн оршихын тулд үндсэн ой санамжаа өгүүлнэ.
Гэр бүлүүд амь зуухын тулд харийн онол руу хошуурна.
С.Сэргэлэн.
Монголчууд бид зөвхөн Чингис хааныгаа манай хаан бусад нь харийн хаад, зөвхөн Монголын нууц товчоо манай түүх бусад нь харийн эх сурвалж гэх юм. Дундад улс өөрийгөө 5000 жилийн түүхтэй гэж дэлхийд зарлаж байхад наймхан зууны түүхтэй, ганц Нууц товчоо номтой нь Монгол бидэн болох уу? Чингис хаан “Бодохоор манай Шаньюйгийн төрд 1000 жил 100 үеэс нааш ийм юм болоогүй ажээ” гэж хойч үедээ тунхагласан.
Уг тунхгийг, олон жилээр заалгасан манай түүхээс утга анги тул, уншаад уншаад билирэх бидний толгой, өөр программтай тул, хүлээж авдаггүй. Нууц товчооныхоо эхийг уншаад, уншаад үгээ мэдэхгүй, өгүүлбэрээ танихгүй арга барагдсан бид хэн бэ? Өнөөгийн бидний монгол хэл мануусын үндсэн хэл үү, эсвэл эвдэгдсэн хэл үү? Бид үндсэн хүмүүжилтэй юү, гэр бүлийн хүмүүжилтэй юү? Шашин ба үндсэн ой санамжийн тухай өгүүлнэ.
МАНЖ ЧИНГИЙН ҮЕД МОНГОЛД ЮУ БОЛОВ
ТӨР ИЙМ БОЛСОН: Манж Чин улсад дагаар орсоор төр тасарч 250 орчим жил болов. Үндсэн ой санамж ихээр тасрав. Мянга мянган жилээр өвлөгдөж, мянга мянган жилээр билгэ болсон төр барих ухаан зэврэв. Төр барих, ухааныг өвлүүлэх, өвлөх хүнгүй болов. Төрийн бичиг баримт үгүй болов. Түрэг Уйгарын орон зайд цаас өргөн хэрэглээ болсон ч цаасан эх сурвалж бидэнд үлдсэнгүй, ирсэнгүй, ирүүлсэнгүй. Ёс төр зэврэв. Өнөөдрийн монголчууд бид найр гэхээр таван ханатай гэрээр сэтгэнэ. Хүнийг хүндлэх дайлах ёс гээгдэв. Ах захын ёс гээгдэв. Урьд хөршөө таньсан ухаан гээгдэв. Өөрийгөө мэдэх ухаан гээгдэв. Төр, цэрэг дайн, олон улсын худалдааны хэллэг үгүй болов.
ЭДИЙН ЗАСАГ ИЙМ БОЛСОН: Боол боолтой байсан мал ахуйн эдийн засгийг ямар өндөр түвшинд байсныг төсөөлөх хүн өнөөдөр үгүй болов уу. Төр тасарснаар монголчууд зарцын эдийн засагтай болов. Зарц бол хүн, боол бол өмч. Ингэснээр эдийн засгийг урд өмнө хэзээ ч байж байгаагүйгээр гудп (доош унагаав). Төртэй дээдсийнхээ өндөр бүтээмжтэй мал аж ахуйн эдийн засгийг өнөөдрийн боолгүй малчдаар төсөөлж үл болно. Социализмын орон зайд малыг нийлүүлэн, хүнийг хоршуулснаар (нэгдэл бий болсноор) малын үр өгөөжийг авдаг болов. Өнөөдөр малын тоо толгойг өсгөсөн хувийн малтан тугаар (ганц ганцаараа) монголчууд малынхаа үр өгөөжийн таван хувийг авч байна (мөнгөн дүнгээр биш хэрэглээгээр). Цөөн малтай хоршин ажилласаны үр өгөөж олон малтай тугаар ажилласнаас өндөр байв. Өнөөдөр “боолгүй” малчид хүн хүчээр дутах учир тэд өөрсдөө малынхаа боол болов. Төр тасрахаас өмнөх мал ахуй эдийн засгийн үр өгөөж социализмын орон зайн мал ахуйгаас оронгоор өндөр байжээ. Нэг боол өөрөөсөө гадна гурван хүнийг тэжээнэ. Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэдэг үг эндээс гаралтай (тарчиг нутгуудад хамаарахгүй).
ШАШИН ИЙМ БОЛГОВ : Сүм хийдүүдийг татвараас дархалснаар тэд хамгийн том эдийн засгийг хянах болов. Ардын хүүхдүүдийг олноор шавь суулгаснаар хүн амыг хянах болов. Хүн амын тоо урд өмнө байгаагүйгээр буурав. Тасарсан төрийн ой санамжийн сул орыг шашны номлол эзлэв. Үндсэн ой санамж гээгдэж, шашин гэр бүлийн ой санамж үүсэв. Үүний улбаа өнөөгийн бид төрийн эцэг Модун шаньюүгаа мартаж, Чингис хаанаасаа том лам хувилгаадтай болов.
АРДЫН СУРГУУЛЬ ҮГҮЙ БОЛОВ
Ардын сургууль үгүй болсноор монголчуудын ой санамж хүндээр гэмтэв. 250 жил буюу 22 үеэр монголчууд (20 насандаа анх гэрлэдэг тухай Кирокор Грандизе “История Армени”) өвөг дээдсийнхээ түүхийг заах хүнгүй заалгах сурагчгүй болов, яаж овог бий болж үгүй болдог ухааныг мартав. Хүннүгээс хэсэглэсэн Хүнгүрүүд (унгарууд), Түргээс хэсэглэсэн Туркүүд (дотроо олон хэсэг болсон), Уйгураас хэсэглэсэн Турпаны Уйгуруудыг эх Хүннү, эх Түрэг, Эх Уйгуртай нийлүүлэн ойлгодог болсон. Мал ахуйтан хүннүчүүдийг тариалан ахуйтан хүнгүрүүдтэй, мал ахуйтан түргүүдийг тариалан ахуйтан туркүүдтэй, мал ахуйтан Уйгуруудыг тариалан ахуйтан Уйгуруудтай хольж хутгадаг болов. Сүүлдээ тэд бүгд нэг гэсэн ойлголттой болов (өнөөгийн ойлголт). Угсууд яаж Түрэг болов, Түрэг яаж Уйгур болсон турхай хадны бичээсэнд өвөг дээдэс угш бидэндээ үлдээсэн. Ил улсын нэр солигдсоноос биш түүнд дотор байгаа аймгууд хэвээрээ байгаа тухай өгүүлнэ. Хэн ч хашаа ч яваагүй тухай өгүүлнэ. Хэрэв төр тасраагүй бол энэ тухай ном, шастираар бидэнд ирсэн байх ёстой. Гэвч ... . Хэрэв хадан дээр ийм бичээс үлдээгүй бол манай түүх юу болох байсан бэ? Энэ тухай хожим нийтэлнэ. Одон орон судлал гээгдэв. Хэл бичгийг байнга засаж залж байдаг ажил гээгдэв, бичиг үсэггүйчүүдийн тоо нэмэгдэж, ном, толь бичиг ховордов. Үндсэн хүмүүжлээс шашин гэр бүлийн хүмүүжил рүү шилжив. Үндсэн хэл биш тулга тойрсон гэр бүлийн хэл монголчуудын хэрэглээ болов. Нийгмийн цар хүрээ хумигдсанаар үгийн утга охор болов.
Үүний улбаа өнөөгийн монголчууд үгийнхээ үндсийг танихаа больcон жишээ: Орхоны хөндийн соёлын дурсгал гэж дэлхийн соёлын өвийн жагсаалтад (ЮНЕСКО) бүртгэгдэв. Орхоны хөндий юү сав уу? Бүгдээрээ гэр бүлийн монгол хэлтэнгүүд болсон тул анзаарсангүй. Хариултыг уйгур өвөг дээдсээсээ авъя. Тэсийн бичээсээс:
Тариаг алхам- тариаг алхаж тарьдаг байв. Өдгөө хэлээр: Тариа тарив. Сэлэнгэ, Орхон, Туулы сав талдаа. Өвөг дээдэс гол усны дагууг сав гэж нэрлэж байв. Ус үгүй газрыг айз хөндий гэж байв. Хөндий гэдэг үгийг өдгөө бид хоосон хөндий, хөндийрөв гэж хэрэглэсээр байна. Орхоны сав соёлын дурсгал гэж нэрлэх нь зөв болно. Хүүхэд эхийнхээ хөндийд бойждог уу, саванд бойждог уу? Сав суулга гэдэг нь сав шингэнтэй гэсэн үг болно. Ийм маш олон жишээ байна. Гэр бүлийн хэлтэнгүүд үгийн зүй тогтлыг алдагдуулсаар байна (зөв үгийг зөв нөхцөлд хэрэглэх).
Өгүүлбэрийн утга алдагдсан жишээ: Сүхбаатарын талбай - Сүхбаатар талбай аль нь зөв бэ? Гэр бүлийн хэлтэнгүүд үүнийг ялгасангүй, мөн анзаарсангүй. Түрэг өвөг дээдэс минь ингэж бичжээ. Күльтээхэний бичээсээс:
Түлси (аймаг), Тардуш (аймаг) йабгууг (албан тушаал) шадыг (албан тушаал) эндү барьсан. Тайлбар: Барьсан гэдэг үгийг өргөн барьсан (томилсон) гэвэл бид ойлгоно. Түлси, Тардуш йабгууг, шадыг тэндэн томилсон. Уг өгүүлбэрийн бүтцийг хялбарчлан орчин цагт жишиж хөрвүүлье. Өвөг дээдсийн дүрмээр “Сэлэнгэ Засаг даргыг томилов” гэж бичнэ. Бид өнөөдөр Сэлэнгийн Засаг даргыг томилов гэж хэлж байна. Бид буруу ярьж байна. Сэлэнгийн Засаг дарга бол Сэлэнгийн Засаг дарга-төгс хэлбэр. Сэлэнгийн Засаг даргыг түймэр унтраах комиссын даргаар томилж болно. Сэлэнгэ Засаг даргыг томилж болно. Энэ утгаар (логикоор) : Хэрэв уг талбай Д.Сүхбаатарын өмч бол Сүхбаатарын талбай нь зөв. Хэрэв Сүхбаатар гэдэг хүнээр нэрлэсэн бол Сүхбаатар талбай болно.
Дүгнэлт: Өнөөгийн бид тулга тойрсон гэр бүлийн хэлээ өвлөж авсан. Үндсэн хэлээ өвлөж аваагүй. Үндсэн хэлээ сэргээхийн тулд эх бичиг, эх хэлээр бичигдсэн Түрэг, Уйгур өвгийнхөө хадны бичээсүүдийг ул (суурь) болгох нь зүйтэй. Нууц товчооны удаа бичгээр биш, ханз бичгээр бидэнд ирсэн. Нууц товчоо, Түрэг-Уйгур өвөг дээдсийн бичээсүүд Хүннү-Монгол хэлээр бичигдсэн болно. Гэр бүлийн хэлээр үндсэн хэлээр бичигдсэн Нууц товчоог уншихгүй. Гэр бүлийн хэл үндсэн хэлийг хэмжихгүй. Үндсэн хэлээр гэр бүлийн хэлийг хэмжинэ. Манжийн орон зайд гэр бүлийн хэлтэй болсон ч хэлээ эвдэгдээгүй нь бас үнэн.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Дараагийн цувралд мань яаж Хүннү бичгээ таньсан тухай уншигч танд хүргэнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Sergelen international expedition