Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ядуу орнуудын өр 860 тэрбум долларт хүрчээ

Коронавирусийн цар тахлын үед буюу өнгөрсөн онд бага орлоготой орнуудын өр 12 хувиар нэмэгдэж, 860 тэрбум долларт хүрснийг Дэлхийн банкны илтгэлд дурджээ. Уг өвчний эсрэг тэмцэх, эдийн засагт учруулж буй уршгийг даван туулахын тулд улс орнууд өргөн хүрээг хамарсан янз бүрийн арга хэмжээг авсныг уг баримт бичигт тэмдэглэсэн байна.

Дээрх илтгэлээс үзвэл бага болон дунд орлоготой бүх орны гадаад өр өнгөрсөн онд 5.3 хувиар өсөж, 8.7 их наяд доллар болжээ. “Цар тахлын үед дэлхийн эдийн засгийг сэргээх үйл явц харилцан адилгүй. Вакцинжуулалтын хурд удаан, инфляц өсөж, дэмжлэг хязгаарлагдмал, ажлын байр хэтэрхий бага, хүнс, цахилгааны хүрэлцээгүйгээр хөгжиж буй орнуудын олонхын хэтийн төлөв амаргүй байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпас тус байгууллага болон Олон улсын валютын сангийн жил тутмын намрын чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр дэлхийн эдийн засаг энэ онд 5.7, ирэх жил 4.4 хувиар өснө хэмээн дээрх банк таамаглажээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудын нэг хүнд ногдох орлого энэ онд бараг тав, бага орлоготойнх ердөө 0.5 хувиар өсөх бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.