“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд есөн худалдан авагч оролцож, нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дууджээ. Улмаар нэг тонн нүүрсийг 160.9 ам.доллараар худалдах хэлцэлт хүрэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 17 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 855.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,065.6 мянган тонн нүүрсийг биржээр борлууллаа.