Хан-Уул дүүргийн VIII, IX хороо, Сонсголонгийн 289.4 У/М гүүрний засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаана. Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулалт хийх аж.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Засварыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25 өдрийн 23:00 цагаас эхлүүлж, 26-ны өдрийн 07:00 цагаас өмнө дуусгана. Тиймээс иргэд, жолооч нар дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.