2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024 оны эхний гурван сард зөвхөн Нанган усан онгоцны зогсоол дахь Ро-Ро терминалаар 114 мянган тээврийн хэрэгсэл экспортолсноос 70 гаруй хувийг нь шинэ эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг машин эзэлж байна.