Булган аймгийн Рашаант сумын цэцэрлэг нь 150 гаруй хүүхэдтэй бөгөөд үндсэн байраас гадна нэг гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Сумын хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай болж цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын энэ хавраас эхлүүлж байна.
Цэцэрлэгийн одоогийн барилга нь 1986 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш урсгал засвар хийж гал унтраах байдлаар өнөөдрийг хүрчээ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн барилгад иж бүрэн засвар хийхэд 645 сая төгрөг шаардлагатай. “Өвсний үндэс” хөтөлбөрөөс их засвар хийх санхүүжилтийн дэмжлэг хүсээд байна.