Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх” сэдвийг тусгасан. Соёлын яамнаас уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн. 2024 онд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2024” онол практикийн хурал, “Нийгмийн инновац ба удирдахуйн шинэлэг хандлага” сургалт болон “Инновацийн түншлэл үзэсгэлэн арга хэмжээнд - Виртуал үзмэр” - ийг олон нийтэд сурталчлан ажиллаж буй. Энэ жилийн “Монголын инновацийн 7 хоног” өдөрлөг Улаанбаатар хот, Орхон аймагт дөрөвдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.