“Мандах” их сургуулийг үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит статистикийн улсын тавдугаар олимпиад маргааш болно. Уг олимпиадыг Үндэсний статистикийн хорооны 100 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагаас зохион байгуулж буй юм байна. Их, дээд сургууль бүрээс найман оюутнаас бүрдсэн нэг баг эл олимпиадад оролцож болох аж. Статистикийн тухай үндсэн ойлголтууд, тоо мэдээний төрөл, боловсруулалт буюу бүлэглэх, хүснэгт, графикт хөрвүүлэх зэрэг сэдвээр оролцогчид өрсөлдөх нь. Мөн магадлалын үндэс болон тархалт зэрэг сэдвийг ч олимпиадын даалгаварт багтаажээ.
Бэлтгэсэн: А.Үүл