БНСУ-ын Ширээний теннисний холбооноос манай улсын шигшээ багийн тамирчдад тоглолтын дохиур(ракет), резин, бөмбөг зэрэг хэрэгсэл хандивлалаа. Монголын болон БНСУ-ын Ширээний теннисний холбоо сүүлийн жилүүдэд тогтмол хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай шигшээ багийн тамирчид БНСУ-д 14 хоног хамтарсан бэлтгэл хийсэн юм. Хоёр улсын холбооны хамтын ажиллагааны хүрээнд мөн солонгос мэргэжилтэн Ким Хен Со манай үндэсний шигшээ багийг дасгалжуулж буй билээ. Тэрбээр энэ оныг дуустал манайд ажиллах юм. Ким Хен Со нь манай улсын шигшээ багт ажиллаж буй хоёр дахь солонгос дасгалжуулагч. Үүнээс өмнө Кан Дун Хун шигшээ багийг дасгалуулж, манай теннисчид түүхэндээ анх удаа олимпод өрсөлдөх эрх авч байсан билээ. Манай тамирчид энэ удаад дасгалжуулагч Ким Хен Соны удирдлагад Европын Холбооны Словени, Хор-ват, Герман, Чех улсад зохион байгуулсан, олимпын оноо авах тэмцээнд амжилттай оролцоод байна.