Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев “Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нөлөөлж байна. Шударга ёсыг тогтоож байж нийгмийн гарал үүслээс үл хамааран хөгжилд тэгш оролцох боломжийг бий болгох, цөөнхийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхагдахгүй байх, боловсролыг тэгш хүртээх, суурь үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, үүний тулд төрийн институтийг чадавхжуулах нь чухал. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахины харилцаа, тогтвортой хөгжилд чухал ач холбогдогдолтой чуулга уулзалт” хэмээн онцоллоо.