Цэргийн төв эмнэлгийн Дотрын эмнэл зүйн төвийн захирал, дэд хурандаа Б.Ганбаатар, Азийн хэм судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Пак Ху Нам болон хэм судлалын зөвлөх эмч, доктор Ц.Саруулаар ахлуулсан багийнхан хамтран зүрхний хэм алдагдлыг эмчлэх мэс заслыг амжилттай хийжээ. Тус эмнэлгийнхний тухайд уг мэс заслыг анх удаа хийсэн нь энэ аж. Монголчуудын дунд зүрх, судасны өвчлөл их байдаг бөгөөд энэ удаа 40 гаруй настай эмэгтэйд уг хагалгааг хийсэн байна. Зүрхний хэм алдагдлын эмийн бус, мэс заслынэмчилгээг өмнө нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийдэг байсан. Тэгвэл өнгөрсөн оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэвтрүүлжээ. Харин энэ удаа Цэргийн төв эмнэлэгт хэм судлалын буюу аблаци эмчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр дээрх хоёр эмнэлгийн ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй. Цэргийн төв эмнэлэг өнгөрсөн онд ангиографийн болон электрофизиологийн хосолсон лабораторитой болсноор зүрхний титэм судас дотуурх болон пейсмейкер эмчилгээг нэвтрүүлсэн байна. Амлаци эмчилгээг мөн эл лабораторид хийсэн бөгөөд цаашид үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Бэлтгэсэн Ч.Туяа