"Бэлтэс Мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлав.
Мөн яллагдагч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, яллагдагч Г.Нямдэлгэрт урьд авсан Улаанбаатар хотоос гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэв.