Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 04-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Үүлшинэ.Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.