АНУ-ын Төрийн департаментын 100 000 ам.долларын буцалтгүй тусламжаар Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв (ОЛОЛТ) нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг арилгахаар ажиллаж байна. Өнөөдөр төр, хувийн хэвшлийнхэн болон АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, ойн аж ахуйн нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлийн төслийнхөө талаар ярилцлаа. Мөн тэд ойн аж ахуй болон нүүрстөрөгчийн зах зээлд цаашдаа хамтран ажиллахаар “Тэрбум мод” сантай санамж бичиг байгуулав.