МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчил, Эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл, Өргөө амаржих газрын удирдлага, ажилчидтай холбоотой мэдээлэл хийв.
Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах асуудал шударга бус явагддагтай холбоотойгоор, хяналт шалгалтгүй, чанаргүй, үнийн хөөрөгдөлтэй эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгүүдэд нийлүүлж, тэдгээрийг сонголтгүйгээр хэрэглэж буй даатгуулагч, үйлчлүүлэгч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа асуудлыг яаралтай шалгаж, хариуцлага тооцохыг МҮЭ-иийн холбооноос шаардаж байр сууриа илэрхийллээ.
Хуралд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар оролцов.