өчигдөр тохиолоо. ДЭМБ-ын санаачилгаар 2007 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд эл өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Эл өдрийн гол зорилго нь хумхаа өвчний талаар олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх юм байна. Хумхаа нь шумуулаар дамждаг халдварт өвчин юм. Уг өвчнийг дамжуулагч шумуул 90 гаруй оронд тархсан байдгийн дотор манай улс ч багтдаг аж. Тодруулбал, Онон, Балж, Туул зэрэг голын сав газарт тархсан гэх эрдэмтдийн судалгаа бий гэнэ. Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хүн амын тэн хагас нь эл өвчний эрсдэлтэй бүс нутгуудад амьдарч буй юм байна. Тиймээс Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг улс орнуудад зөвлөдөг.
Үүнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач, зөвлөх зэргийн эмч Ц.Отгонцэцэг өчигдөр олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгөв. Тэрбээр “Манайд хумхаа өвчин дэгдэж байгаагүй ч бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол гардаг. Жилд дунджаар 1-4 тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ өнгөрсөн онд 22 хүн хумхаа өвчний халдвар авч, тэднээс хоёр нь нас барсан. Хумхаа өвчний голомт нутаг болох Африкийн улс орнууд, БНСУ, Энэтхэгт амьдарч, сурч, зорчиж буйиргэд өвчилж, Монголдоо ирээд эмчлүүлсэн байна. Африкийн орнуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Энэтхэгт шашны сургуульд сурч, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд эл өвчинд өртөх эрсдэлтэй. Тиймээс тухайн бүс нутагтаа хумхаа өвчний эсрэг вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд жил бүр 220 сая гаруй хүн хумхаагаар өвчилдөг аж.
Бэлтгэсэн: М.Оч