Орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өсөөд буйг Үндэсний статистикийн хороонооос мэдээллээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4 490 000, шинийнх нь 4 477 000 төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 11.2-17.4 хувиар өссөн байна. Шинэ орон сууц Сүхбаатар (5.4 сая), Хан-Уул дүүрэг (4.5)-т хамгийн үнэтэй бол Сонгинохайрхан (3.3), Баянзүрхэд (4.04) хямд байна. Харин хуучин байрны үнэ Сүхбаатар (5.6), Чингэлтэйд (5.5) хамгийн өндөр, Баянголд (4.09), Сонгинохайрхан (3.1) хямд байгаа аж.
Ж.Сувд